Стратус ХХК
Стратус ХХК
Наши услуги / манай үйлчилгээ

"Majestic Mongolian Travel" Stratus Co.,Ltd

Спешим в новом 2017 году предложить потрясающие путешествие по Монголии и посещение самых волшебных мест, которые можно только придумать на родной земле Чингис Хаана! Советуем Вам самим сравнить особенное гостеприимство монгол, и выпить оздоровительного монгольского чаю вместе с кочевниками, попробовать национальные молочные угощения, которые сам Чингис Хаан когда-то брал с собой, чтобы подкрепиться по дороге на завоевание новых территорий и многое другое, что сохранилось со времен 13 века Монголии! Настоящая правда, что немного мест осталось на земле, куда можно было бы приехать, забраться гору и прислушаться к поразительной тишине, вдохнуть особенного воздуха, попробовать исключительно свежего мяса и наконец, просто прилечь на священную землю и посмотреть на вечно голубое небо, которое проплывает необыкновенно низко над землёй!

Талх, амтлаг гурилан бүтээгдэхүүний хольц, түүхий эд худалдаа

Манай компани 2010 онд ХБНГУ-ын Кульмбах хотод төвтэй, дэлхийн 90 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "IREKS" группийн Монгол дахь цорын ганц албан ёсны онцгой эрхт төлөөлөгчөөр ажиллаж талх, талхан бүтээгдэхүүний баяжуулсан хольцыг худалдаалж эхэлсэн нь хүнсний түүхий эд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэс суурийг тавьсан. Бид жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн IREKS группийн салбар компаниуд болох Герман улс дахь IREKS, DREIDOPPEL, ОХУ дахь IREKS-ТРИЭР, ГАММИ, Чех улс дахь IREKS ENZYME зэрэг томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан олон нэр төрлийн түүхий эдийг худалдаалж хамгийн хямд үнээр зах зээлд нийлүүлдэг. Үүний дотор талх, амтлаг гурилан бүтээгдэхүүний баяжуулсан хольцууд, хүчиллэг хөрөнгөнүүд, соёолжийн бүтээгдэхүүнүүд, жимсний чанамал, шанз, маргарин, сүүн крем, амт оруулагчууд, тусгай үйлчилгээтэй нэмэлт чанаржуулагчууд зэрэг түүхий эдүүд багтана. Бид хүнсний үйлдвэрүүдэд түүхий эд худалдаалж тэдгээрийн дэлгэрэнгүй танилцуулга, хэрэглэх зааврыг өгч, технологийн зөвлөмж, туслалцаа үзүүлэхээс гадна үйлдвэрлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зорилгоор "СТРАТУС ТЕХНОЛОГИЯ" салбар компаниа байгуулж ХБНГУ-ын WACHTEL, ОХУ-ын ШМЗ, Щвейцарийн RONDO зэрэг тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг. Бидний үйл ажиллагааны үр дүнд хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирснаар хүн ардын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисыг баяжуулсан хүнсээр дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэгэн хэвийн хэвшмэл амтыг халж цоо шинэ амтыг хэрэглэгчдэд мэдрүүлэх болно.

Мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний түүхий эд худалдаа

Бид дэлхийн томоохон компаниудын Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж талх, амтлаг гурилан бүтээгдэхүүний түүхий эд, хольц, тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр олон жилийн турш ажиллаж зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд байна. Бид 2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт түүхий эд нийлүүлж эхэлсэн. Бидний хамтран ажилладаг томоохон үйлдвэрлэгчдийг дурдвал ХБНГУ-ын IREKS AROMA - мах, махан бүтээгдэхүүний нэмэлт түүхий эд үйлдвэрлэгч, ОХУ-ын ПАРТНЕР-М- хүнс, тэжээлийн орц, түүхий эд үйлдвэрлэгч, МАРГАРОН - Талх, гурилан бүтээгдэхүүн болон сүүн бүтээгдэхүүний тослог түүхий эд үйлдвэрлэгч зэрэг компаниуд багтана. Хиам, махан бүтээгдэхүүнийг дээд зэргийн амттай болгох өндөр концентраттай амтлагч ногооны хольцууд, давслагааны нэмэлт, өнгө тогтворжуулагч, веган хоолонд зориулсан ургамлын гаралтай мах орлуулагчууд болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан сүүний тос орлуулагчууд, какаод суурилсан бүтээгдэхүүнүүд, ургамлын гаралтай дан найрлагатай түүхий эдүүд /уураг, эслэг/, цогц үйлчилгээтэй нэмэлт зэрэг чанарын баталгаатай, байгалийн гаралтай түүхий эдүүдийг худалдаалж олон улсад өрсөлдөхүйц амт, чанар, технологи үзүүлэлттэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид албан ёсны онцгой эрхийнхээ хүрээнд чанар аюулгүй байдлын шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс захиалагчийн гарт шууд нийлүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.